Английн тамхины эсрэг нийгэмлэгийн үүсгэн байгуулагч, удирдагч Клив бэйтс:

-Английн эрүүл мэндийн байгууллагууд өнгөрсөн 12 дугаар сард 2015 оны дүгнэлтээ давтаж электрон тамхи нь энгийн тамхинаас 95 хувь аюулгүй хэмээсэн. Ийнхүү электрон тамхийг тамхичдад санал болгож байснаар зогсохгүй электрон тамхины дэлгүүрүүд эмнэлэг дотор нээгдэж байсан.

Америкийн уушгины эрүүл мэндийн ахлах мэргэжилтэн Алберт Риззо:

-Өнгөрсөн сард болсон хуралдааны үеэр Английн эрүүл мэндийн байгууллагуудын гаргасан дүгнэлтийг “Хөнгөн хийсвэр дүгнэлт” хэмээн хүчтэй эсэргүүцсэн.

Электрон тамхи энгийн тамхинаас цөөн тооны химийн бодис агуулдаг

Рүзвеллийн хорт хавдрын төвийн мэргэжилтэн Мачье Гоньевиз:

-“Тамхичид энгийн тамхиа электрон тамхиар сольсноор олон тооны хорт бодисоос ангижрах боломжтой” гэж Мачье Гоньевизийн судалгааны ажил дээр үндэслэн 2018 оны нэгдүгээр сард шинжлэх ухаан, инженерчлэл, анагаах ухааны үндэсний академи тайландаа дурджээ.

Нью Иоркийн их сургуулийн анагаах ухааны профессор, эмчилгээний сэтгэл судлаач Дэвид Абрамс:

-Америкийн эрүүл мэндийн байгууллагуудын 2018 оны 12 сард гаргасан судалгаагаар өвчин үүсгэгч химийн хорт бодис илрүүлэх 45 мэдрэгчээр хүмүүст судалгаа хийхэд тамхи огт татдаггүй хүмүүсийх 00, электрон тамхичдынх 12 гарчээ. Гэвч 12 бол энгийн тамхичдынхаас 98 хувь бага тоо юм. Электрон тамхи хорт хавдар үүсгэх эрсдэлтэй эсэхийг хэлэхэд эрт боловч ямартай ч энгийн тамхи татдаг хүмүүсийн эрсдлээс хавьгүй бага байгаа нь Английн эрүүл мэндийн байгууллагуудын гаргасан дүгнэлттэй ерөнхийдөө нийцэж байна.Хослуулан хэрэглэгчид магадгүй энгийн тамхинаас гарах явцдаа байгаа байх. Энгийн тамхинаас электрон тамхируу шилжихэд хүнээсээ хамаарч хэдхэн өдрөөс хэдэн жил шаардагддаг.

Тамхигүй хүүхдүүд хөдөлгөөний төлөөлөгч Винс Вилмор: Судалгаа энгийн тамхичид тамхинаас гарахад электрон тамхи хангалттай эсэхийг хэлж чадахгүй. Гэхдээ электрон тамхи бол тамхичид өөрийн эрүүл мэндийг хамгаалах, олон тооны хорт бодисоос зайлсхийх цор ганц арга байж мэднэ. Электрон тамхины бодит аюулын талаар тайлбар болон дүгнэлт хийх хараахан болоогүй. Электрон тамхинаас үүдэлтэй өвчлөл харьцангуй бага. Электрон тамхи нь тамхинаас гарч байгаа хүмүүст  бусад никотин орлуулагч эмчилгээг бодвол хоёр дахин илүү үр дүнтэй